Санал хүсэлт илгээх

English

EN

Campus Background

Алсын хараа

Олон мянган хүүхдийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх оюуны гүүр байна.

Эрхэм зорилго

Эрүүл биетэй, саруул ухаантай, сайхан сэтгэлтэй, зөв Монгол хүүхдийг төлөвшүүлэн хөгжүүлдэг манлайлагч, сургууль байна.

Яагаад Кембрижийн боловсрол гэж?

Кембрижийн үнэлгээтэй олон улсын боловсролын төвөөс санал болгодог Кембрижийн хөтөлбөр нь дэлхий даяар олон олон сургууль болон суралцагчдад өвөрмөц онцлог, давуу талаараа танигдсан байдаг. Кембрижийн үнэлгээ, гэрчилгээг дэлхийн шилдэг их дээд сургууль, коллеж болон ажил олгогчид өргөнөөр хүлээн зөвшөөрдөг тул сурагчдад цаашдын боловсрол эзэмших, олон улсын карьер бүтээх өргөн боломжийг нээдэг. Кембриж нь сургалтын чанарыг дээд түвшинд байлгахын тулд багш, сурагчдыг бүх талаар дэмждэг. Сургалтын материал, сурах бичиг, цахим эх сурвалж, мэргэжлийн сургалт болон багшийн тасралтгүй дэмжлэг зэрэг арвин баялаг нөөцөөр хангаж, сонирхолтой, үр дүнтэй хичээл заах нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн сургалтын хөтөлбөрийг дэлхий дахины боловсролын чиг хандлага, шилдэг туршлагад нийцүүлэн тогтмол шинэчилж байдаг. Ийнхүү байнгын шинэчлэл, сайжруулалтын бодлогоор дамжуулан сурагчдыг амьдралд бэлддэг хөтөлбөр юм. Тийм учраас бид олон улсын хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлж сурагчдын сурлагын чанарт бодит ахиц гаргаж Монгол хүүхдийг дэлхийн стандарт нийцүүлэн хэмээн том зорилго өвөртлөн ажиллаж байна.

Кембрижийн сургуулийн өмнөх боловсрол

Нас 3 +

Тоглоомд суурилсан хөтөлбөр, үүнд: • Нэгдсэн сургалтын хөтөлбөр • Нөөцийг татах • Ахиц дэвшлийг хэмжихэд дэмжлэг үзүүлэх

Кембрижийн бага боловсрол

Нас 5 +

Тодорхой, дасан зохицох боломжтой сургалтын хөтөлбөр • Үнэлгээний уян хатан сонголтууд • Дэмжлэг ба нөөц • Боломжийг ойлгох чадвартай

Кембрижийн дунд боловсрол

Нас 11 +

Тодорхой, дасан зохицох боломжтой сургалтын хөтөлбөр • Үнэлгээний уян хатан сонголтууд • Дэмжлэг ба нөөц • Гүйцэтгэлийг урьдчилан таамаглах ойлголт

Кембрижийн ахисан дунд боловсрол

Нас 14 +

Өргөн, дасан зохицох боломжтой сургалтын хөтөлбөр • Шударга, үндэслэлтэй, найдвартай үнэлгээ • Дэмжлэг ба нөөц • Амжилтыг оновчтой болгох ойлголт

Кембрижийн ахисан шат

Нас 16 +

Гүнзгийрүүлсэн, дасан зохицох боломжтой сургалтын хөтөлбөр • Шударга, үндэслэлтэй, найдвартай үнэлгээ • Дэмжлэг ба нөөц • Гүйцэтгэлийг урьдчилан таамаглах ойлголт

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Дугуйлангийн үйл ажиллагаа нь сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэнэ. Урлаг, спорт, шинжлэх ухаан, технологийн олон төрлийн дугуйлангаар дамжуулан сурагчид өөрсдийгөө илэрхийлж, шинэ мэдлэг чадвар эзэмшинэ.

Бүжгийн дугуйлан

Бүжгийн дугуйлан нь сурагчдын биеийн хөгжил, урлагийн мэдрэмжийг нэмэгдүүлж, тайзны соёлд суралцах боломжийг олгодог. Сурагчид үндэсний болон орчин үеийн бүжгийн хөдөлгөөн, хэмнэл, зохиомжийг сурч, өөртөө итгэх итгэл болон багаар ажиллах чадвараа хөгжүүлдэг.

Сагсны дугуйлан

Сагсан бөмбөгийн дугуйлан нь сурагчдын биеийн тэнцвэр, хурд, авхаалж самбаа, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой. Хичээл, бэлтгэлээр дамжуулан сурагчид сагсан бөмбөгийн үндсэн техник, стратеги тактикийн мэдлэгийг эзэмшиж, спортын ёс зүй, хамтын ажиллагааны үнэ цэнийг ойлгож авдаг.

Волейболын дугуйлан

Волейболын дугуйлан нь сурагчдын биеийн хүч, хурд, авхаалж самбаа, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой. Сургалт, бэлтгэлээр дамжуулан сурагчид волейболын үндсэн техник, тоглох стратеги, багаар ажиллах чадварыг эзэмшиж, спортын ёс зүй, хамтын ажиллагааны үнэ цэнийг ойлгож авдаг.

Морин хуурын дугуйлан

Морин хуурын дугуйлан нь сурагчдад үндэсний хөгжмийн боловсрол олгох, Монголын өвөрмөц хөгжмийн урлагт суралцах боломжийг бүрдүүлдэг. Энэхүү дугуйлангийн хүрээнд сурагчид морин хуурын үндсэн техник, аялгуу, тоглолтын ур чадварыг эзэмшиж, бүтээлч байдлаа хөгжүүлдэг.

Мэдээ мэдээлэл

Санал хүсэлт илгээх

Холбоо барих

Сургуулийн хаяг - Монгол Улс Улааанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо, Хайрханы 1-0 тоот

Ажиллах цагийн хуваарь: 8:00-19:00

И-мэйл: schoolub3@gmail.com

Утас: 88107877 98111063

©2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.